You are currently viewing Ирландад гадаад хүмүүстэй амьдарч, ажилладаг нь хэл сайжрахад нөлөөлж байна – Түмэн- Өлзий

Ирландад гадаад хүмүүстэй амьдарч, ажилладаг нь хэл сайжрахад нөлөөлж байна – Түмэн- Өлзий

Кино нь дээр гардаг Европын хуучны хот байна гэж Даблиныг тодорхойлсноор Түмэн- Өлзий сэтгэгдлээ хуваалцаж эхэлсэн юм. Тэрээр Ирландад Англи хэлний бэлтгэлээр ирсэн оюутнуудын нэг. Ирээд удаагүй байгаа ч хэлний чадвар, мэдлэг нь мэдэгдэхүйц сайжирч байгааг онцолсон. Түмэн- Өлзий Ирландад ирээд гадаад хүмүүстэй хамт байр түрээсэлж эхэлсэн нь Англи хэлээ сайжруулахад тустай байгааг хэлж байсан юм. Мөн тэрээр ангид нь Монголчууд цөөхөн, тиймээс Монголоор бараг ярьдаггүй.

Үүнээс гадна ажил дээрээ мөн л Англиар ярихаас өөр сонголт байхгүй. Эдгээр нь түүнд Англи хэлээ ашиглах зүй ёсны шаардлага үүсгэж, энэ нь эергээр нөлөөлж байна гэж ярьж байгаа. Ирландыг зорин ирж байгаа залуустаа Түмэн-Өлзий шиг хэлээ давтах, ашиглах орчныг бүрдүүлэхийг ССС агентлагийн зүгээс уриалмаар байгаа юм. Учир нь хэл сурахаар Ирландад ирээд хэдэн жил болсон ч Англи хэлний түвшнээ дорвитой ахиулж чадаагүй оюутнууд цөөнгүй байдаг.

Гол шалтгаан нь Монголчуудтайгаа хамт амьдарч, ажиллаж, Англиар биш Монголоороо голдуу ярьдаг болчихсон байдаг гэж хэлмээр байна. Үүнээс гадна тухай хүний хэлний түвшин анхнаасаа тааруу байх явдал. Анхан шатны хэлтэй бол тийм л түвшний хэл шаардагдах буюу барга ярих шаардлагагүй ажилд ордог. Ингээд хамт ажиллаж байгаа хүмүүс нь мөн ижил түвшний хэлтэй. Өөр хоорондоо чөлөөтэй харьцдаггүй гэсэн үг юм. Харин Түмэн -Өлзийгийн жишээ бол өөр байна. Та бүхэн энэ хөөрхөн эгдүүтэй охины Ирландын талаарх анхны сэтгэгдлийг бүрэн сонсоорой.