You are currently viewing Ажилдаа явахаас айдаг байсан – Ирландад

Ажилдаа явахаас айдаг байсан – Ирландад

Хүсэл, мөрөөдлөө биелүүлэхээр Ирландад ирээд удаагүй байгаа оюутнуудын нэг бол Амарзаяа. Тэрээр Ирландын нийтийн тээврийн үйлчилгээ, мөн хүнсний чанар зэрэгт сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн юм. Харин мөнхийн ногоон арлын өвлийн хүйтэнд нэг л дасаж өгөхгүй байгаагаа онцолж байна. Монголыг бодвол Ирландын өвөл хавьгүй дулаахан байдаг л даа. Гэхдээ нэг тийм чийглэг хүйтэн болохоор Монгол хүний хувьд дасахад амаргүй байдаг байх. Үүнээс гадна Ирландын айлууд, нийтийн болон амины орон сууцуудад байнгын халаах систем гэж барга байхгүй. Ихэнх нь бойлер эсвэл цахилгаанаар байр, өрөөгөө дулаацуулдаг. Амарзаяагийн хувьд Даблинд ирээд ажил олж чадахгүй удаж магадгүй гэж ихээхэн санаа зовж байж. Учир нь Ирландад ажлын олдоц тун бага гэдгийг Монголд байхдаа л сонсож. Гэхдээ тэрээр сарын дотор л ажил олж чадсандаа туйлаас баяртай явж байна. Амарзаяагийн шинэ улс дахь аж, амьдралын сэтгэгдлийг доорх бичлэгээс сонсоорой.