You are currently viewing Тулгаа: Даблин уйтгартай хот БИШ …

Тулгаа: Даблин уйтгартай хот БИШ …

Тулга багаасаа Европын тухай кино үзэх дуртай байсан. Тэрээр дуртай кино нь дээр гардаг хөгшин Европын хуучны дүр төрх бүхий хотын гудамжаар алхахыг хүсдэг байж.

Даблинд ирснээс хойш энэ л хүсэл нь биеллээ олжээ. Ирландын нийслэлд дуртай дуугаа сонсонгоо алхаж буй нэгэн залууг өнөөдөр та бүгдтэй уулзуулж байна. Монголоос дөнгөж ирсэн оюутнууд, тэр дундаа өсвөр насныхан Даблинг  хуучны уйтгартай хот гэж шүүмжлэх тохиолдол их байдаг. Харин Тулгаагийн хувьд харин ч энэ хот тун таалагдаж байгааг онцолж байсан юм. Түүний хувьд Ирланд сурч, ажиллахаар зорин ирсэн анхны гадаад орон биш. Тулгаа өмнө нь Швед , мөн Хятад улсад сурч, ажиллаж байсан туршлагатай. Тэрээр залуу байгаа дээрээ гадаадад сурч, боловсрох нь залуучуудын хувьд тун чухал гэдгийг хэлж байлаа. Түүний яриаг сонсоорой.