Ирландад өөрөө түрүүлж ирээд удалгүй ах эгч, дүүгээ авчрах тохиолдол цөөнгүй байдаг. Манай агентлагаар зуучлуулсан Пүрэвсүрэн эгчтэйгээ хамт Ирландад ирсэн юм. Гаднын оронд ирээд тулгардаг бэрхшээлийг ганцаараа биш ойрын хүнтэйгээ хамт сөрнө гэдэг хавьгүй дээр биз. Түүнээс Даблин хот дахь нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг тухай асуусан юм. Пүрэвсүрэн өглөөний 5:30-д босдог байна. Өглөөний ажил нь 10: 30 -д дуусдаг. Дараа нь тэрээр Англи хэлний хичээл нь эхлэх хүртэл буюу 1 цаг хүртэл номын санд суудаг. Хичээлээ дуусаад гэртээ ирж, эгчтэйгээ оройн хоолоо иддэг. Ер нь Ирландад байдаг Монголчууд ихэнх нь асар завгүй байдаг. Яг л Пүрэвсүрэн шиг. Ажил, сургууль гээд амрах өдрүүд ховор. Гэхдээ хэдэн жилийн дараа эргээд харахад хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх нь гарцаагүй биз. Пүрэвсүрэн болон эгчид нь ССС агентлагийн зүгээс амжилт, эрүүл энхийг хүсье. Ирландад ирсний дараа цаг алдалгүй олж авах ёстой хэд хэдэн бичиг баримт байдаг. Тэдгээрийг хурдан авахад ССС агентлаг тусалсанд сэтгэл хангалуун байгаагаа Пүрэвсүрэн илэрхийлж байсан юм.
