Гадаад улсад удаан хугацаагаар ажиллаж, амьдрахаар шийднэ гэдэг тийм ч амар сонголт биш. “Дассан газрын давуу зөөлөн” гэж хэлдэг нь ч учиртай. Эх орон, гэр бүл, найз нөхдөө орхиод шинэ улс руу зорих нь хувь хүнээс асар их зориг шаарддаг том шийдвэр юм. Харь орны хэл, соёл, орчинд дасан зохицох явцад олон саад бэрхшээл, сорилт тулгарна. Энэ бол сорилтын үе шат. Харин эдгээр бэрхшээлийг даван туулж чадвал илүү том боломжууд нээгддэг. Иймд зоригтой байж, шийдвэр гарган сорилтыг давж, өөртөө шинэ боломж бий болгох нь хамгийн чухал юм. Энэ л философи дээр CCC агентлаг үндэслэсэн.

“Мөнхийн ногоон арал” хэмээн нэрлэгддэг Ирланд улсад суралцах, ажиллахтай холбоотой хамгийн бодит, үнэн зөв мэдээлэл, зөвлөгөөг өгөхийг эрхэмлэдэг. Манай агентлагийн онцлог нь Ирланд улсад өөрийн Монгол төлөөлөгчтэй гэдгээрээ бусад агентлагуудаас ялгардаг. Хэрэв та Европ, тэр дундаа Ирландад сурахаар шийдсэн бол Монгол дахь манай визний мэргэжилтэн таны бичиг баримтыг бүрдүүлж, визний хүсэлтийг илгээнэ. Таны виз зөвшөөрөгдсөн тохиолдолд бид Ирландад ирсний дараа авах шаардлагатай бичиг баримтуудыг урьдчилан захиалах үйл явцыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, та Монголоос нисэх үед Ирландад очоод авах ёстой чухал бичиг баримтууд аль хэдийн бэлэн болсон байна. Мөн манай Ирланд дахь төлөөлөгч таныг шинэ орчинд хурдан дасан зохицоход хэрэг болох бүхий л төрлийн мэдээлэл, зөвлөгөөг хуваалцахад ямагт бэлэн байдаг. Европт ажиллаж, амьдрах сонирхолтой, мөн Англи хэлээ сайжруулахыг хүссэн Монголчуудын хувьд Ирланд улс улам бүр түгээмэл сонголт болж байна.
Хэрэв та Ирландыг сонирхож байвал бидэнтэй холбогдоорой.
Баярлалаа – Cheers!

CCC агентлаг нь Ирланд уруу Англи хэлний бэлтгэл, бакалавр болон мастерт оюутан зуучлах үйлчилгээ үзүүлж байна.

Ирландын бэлгэдэл болсон өнгө бол ногоон юм. Тус улсын далбаанд ногоон болон улбар шар өнгө орсон байдаг. Иймээс ч бид дээрх өнгийг логондоо оруулсан юм.

CCC агентлаг нь Ирландын 10 орчим сургуультай хамтран ажиллаж байна.
